HOME > Япон хэл судлал (1жил)

Япон хэл судлал (1жил)

Хирагана үсэг унших төвшнөөс их сургуулийн магистрантурын төвшин хүртэл.

Япон хэл судлалд суурь төвшнөөс бүх төвшний 4 чадвар /унших – сонсох – бичих – ярих / -ийг тэнцвэртэйгээр суралцах болно. 1 жил суралцсаны дараагаар илүү төвшин ахихыг хүсвэл Япон хэл судлаач-д дэвшин суралцах боломжтой.

Хэрэгцээнд суурилсан сонголтын хичээл

Оюутнуудыг өсөж дэвжих үүднээс хичээлийн сонголтын системийг ашиглаж байна. Японд суралцах шалгалтад бэлдэх. Япон хэлний төвшин тогтоох шалгалтынN1, N2-р төвшинд бэлтгэх сургалтыг ч хичээллүүлж байна. Үүнээс гадна / Дууны шүлгээр дамжуулан Япон хэлийг цээжлэх /, / Драмм бичих / зэрэг хичээлийн сонголтууд бий.

Ангийн төвшин

Анхан шатнаас дээд төвшин хүртэл нийт 8 үе төвшинд хуваагдана. Сургалт эхлэхээс өмнө төвшин тогтоох шалгалт авч тухайн сурагчийн Япон хэлний төвшинд нь нийцсэн программаар хичээллэнэ.

Япон хэлний төвшин тогтоох шалгалтад бэлтгэх үнэ төлбөргүй сургалт

Япон хэлний төвшин тогтоох шалгалтын өмнө 4-н удаагийн үнэ төлбөргүй сургалт хичээллэдэг.

Ханз үсгийн гүнзгийрүүлсэн анги

Ханз үсэг хэрэглэгддэггүй улс орноос суралцаж буй оюутан залууст зориулан үнэ төлбөргүй ханз үсгийн сургалтыг долоо хоногт нэг цагийн хичээл заадаг.

Хүсэлт гаргагч нь

Өөрийн улсын ерөнхий боловсролын сургуулийг суралцаж дүүргэсэн ба 12 жилийн хичээлийн хөтөлбөрийг үзсэн байна.

Элсэлтийн өргөдөл болон хүлээн авах хугацаа

Орох Орох өдөр Өргөдөл хүлээн авах хугацаа (Гадаадад суралцах виз хүсэх хүн)
4сарын оюутан 4сарын эхэн 8сарын эхэнээс
10сарын оюутан 10сарын эхэн 2сарын эхэнээс 6сарын дунд хүртэл

Сургалтын төлбөр

Элсэлтийн бичиг баримт бүрдүүлэлтийн зардал Ⅰ дүгээр улирал (хагас жил) Ⅱ дугаар улирал (хагас жил)
Сонгон шалгаруулалтын хураамж 30,000иeн
Элсэлтийн төлбөр 100,000иeн
Сургалтын төлбөр 345,000иeн Сургалтын төлбөр 345,000иeн

*Дээр дурьдсан зардлаас гадна номны зардал хэрэгтэй.
Асуулт,бүртгүүлэлт доорх утсанд хандана уу
Утсаар ч бүртгэж байгаа болно. +81-44-244-3200

ページの先頭へ戻る